DreaMongolia
Avsnitt

3.2 Эрэгтэй Хүнд Хэрхэн Хайраа Илэрхийлэх Вэ? (Part 2)

Dela

1. Асуудлыг тойруулахгүйгээр, маш товч тодорхой юу хүсэж байгаагаа хэлж сурах

2. Болзсон цагтаа хоцрохгүй байх. Нөхөртэйгээ хаа нэгтээ явах гэж байгаа бол удаан хүлээлгэхгүй, цагаа зөв тооцоолж, нөхрийгөө хүндэлж сурах.

3. Өмнө нь үерхэж эсвэл ханилж байсан эмэгтэйг нь үргэлж ярихгүй байх. Өөртэй итгэлтэй байж, харицуулахгүй байх.

4. Ярилцахаас өмнө юу ярихаа, ярихгүй байхаа тодорхой болгох. Бодож байгаа зүйлсээ хамаа намагүй хэлж, үнэт зүйл рүү нь дайрахгүй байх.

5. Санаачлагагүй нөхрөө санаачлагагүй байлаа гэж цухалдахын оронд, ямар үүрэг хариуцлага, хэрэгцээ байгааг сануулах гэдэг үгээр солиорой. (дэлгэрэнгүйг подкастаас сонсоорой)

6. Эрэгтэй хүн бүгдийг хариуцах ёстой гэдэг хандлагаар хандахгүй, хариуцлагаа хувааж, хамтдаа асуудалд хандах

7. Энгийн угийн ойлгомжтой гэж боддог зүйлийг магадгүй хамтрагч чинь мэдэхгүй байж болох тул "Яагаад вэ?" гэдгийг маш энгийнээр тайлбарлаж маргалдахгүйгээр нэгнийгээ илүү сайн ойлгож сурах

8. Хамтрагчынхаа сайн сайхан чанарыг нь өөрт нь болон, найз нөхөд, хамаатансадныхаа дэргэд магтаж, урамшуулах. Илүү сайжирч, нэр хүндээ хадгалж үлдэх боломж олгох

9. Жижиг зүйлийг сэтгэлээ гарган хийж өгөхөд нь хичнээн таны сэтгэлд 100% хүрэхгүй байсан ч хийх гэж оролдсон оролдлогыг нь үнэлэж, талархаж сурах

10. Зөвхөн хайртдаа зориулж хэлдэг хос хоёрын нууц үг, түлхүүр үг, үйлдэлтэй болох.

11. Айлын эзэгтэй боллоо гээд өөрийгөө битгий мартаарай. Өөртөө цаг гаргаж, биеэ сайхан авч яваарай бүсгүйчүүдээ.

12. Нөхөр чинь таньтай анх танилцахдаа ямар зан чанарт чинь татагдсан тэрийгээ хэзээ ч битгий алдаарай. Өөрийгөө хадгалж үлдээрэй.

Podden och tillhörande omslagsbild på den här sidan tillhör Arin. Innehållet i podden är skapat av Arin och inte av, eller tillsammans med, Poddtoppen.