ErchimPodcast
Avsnitt

#ErchimPodcast #11 – Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай

Dela

Сайн байцгаана уу

ЭрчимПодкастын аравнэг дахь удаагийн дугаараар “Мэргэжлээс шалтгаалах өвчин”-ий улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтнуудын тухай, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн холбоо ТББ-ийн тэргүүн, “ДЦС-4” ТӨХК-ийн өндөр настанД.Цолмон оролцлоо. Энэ удаагийн дугаарын оролцогч маань залуус бидэнд Хөдөлмөрийн аюулгүй байдал нь биднийг хамгаалах дүрэм тул нарийн сайн дагаж мөрдөж байхыг хүслээ. Мөн энэхүү дугаараас станцын маань ногоон байгууламж өнгө үзэмжид өөрсдийн гар биеэрээ оролцож буй эгэл жирийн хөдөлмөрч ажилчдын тухай ярилцлаа.
Та бүхэн ЭрчимПодкастоо сонсоорой.
Хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны тэргүүлэгч Г.Билгүүн

Зочин хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны Нарийн бичгийн дарга С.Донид

Podden och tillhörande omslagsbild på den här sidan tillhör tpp4 youth. Innehållet i podden är skapat av tpp4 youth och inte av, eller tillsammans med, Poddtoppen.