Global Nomads
Avsnitt

Батболд Ариунзаяа| Өөр дээрээ төвлөрөх чадвар намайг Citibank руу хөтөлсөн| Дэлхийн Нүүдэлчид #15

Dela

Монголын ирээдүй болсон залуучууд бидэнд дэлхийн хүн болох асар их хүсэл зорилго мөрөөдөл бас сийрэг тархи байдаг гэдэгт би хувьдаа итгэдэг.... ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧИД буюу GLOBAL NOMADS podcast-ыг хийх болсон шалтгааны нэг бол: Дэлхийн өнцөг бүр амжилттай сурч, ажиллаж байгаа Монгол залуучуудаасаа тухайн орны соёл иргэншил мөн өөрийнх нь туршлага, алдаа, амжилт ололтоос нь та бүхэндээ сонсгож, тэр бүх түүх, зөвлөгөөг сонсогчид маань өөртөө тусгаж авах боломжтой юм аа...Мөн залуу үеийнхэн маань 10 жил, бакалавраа төгсчихөөд хаашаа явж сурах сонголтод нь бидний подкаст бага ч болов уу жигүүр нь болох байх гэж найдаж байна.

Дэлхийн Нүүдэлчид подкастын 15 дахь дугаарт Бостон их сургуулийн 4-р курсын оюутан, Олон улсын оюун ухааны спортын мастер Ариунзаяа маань оролцлоо. Бид 2 энэ подкастаараа Бостоны их сургуульд яаж элсэн орох, эмэгтэйчүүдийн эрхийн талаар, мөн оюун ухааны спорт хүнд яаж нөлөөлдгийг, санхүү эдийн засгийн салбарт эмэгтэй хүн хүчирхэг байж болох тухай ярилцлаа. Та бидэнтэй хамт байгаарай. Жич: Подкастаа Apple podcast, Soundcoud, Castbox оос сонсоорой ❤️

Podden och tillhörande omslagsbild på den här sidan tillhör Дэлхийн Нүүдэлчид. Innehållet i podden är skapat av Дэлхийн Нүүдэлчид och inte av, eller tillsammans med, Poddtoppen.