Өнөөдөр бид Иохан номын 8:1-12-р ишлэл хүртэл судлах гэж байна. Заримдаа хүмүүс бид бусдыг шүүмжилж, гүтгэж доромжлохдоо өөрсдөө ямар ч гэм зэмгүй цэвэр ариун юм шиг аашилдаг. Тэднийг доромжилж гүтгэхээс илүү аймаар үйлдэл нь хийдэг нь өөрсдийнхөө үзэл хандлагаар шийтгэх. Тэгээд хэн нэгнийг шийтгэснийхээ дараа нэг их том үйлс хийсэн аятай бахдаж баярладаг. Харамсалтай дэлхий дээр амьдран байгаа хүн төрөлхтөн бид бүгд гэм нүгэлтэй шүү дээ.Тэгээд л Монгол түмэн минь “Өөрийн толгой дээрх өвсийг хараагүй байж, Хүний толгой дээрх хялгасыг хараад юухнэв дээ гэж үр хойчдоо сургасаар ирсэн. Яг л энэ зүйрлэл шиг зүйлд Есүс өөрийг нь шүүж буруутгах гэж байгаа хүмүүст ямар хариултыг өгсөн тухай өнөөдрийн хичээл хүрэх болно.

---

Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message

Podden och tillhörande omslagsbild på den här sidan tillhör itgelradio. Innehållet i podden är skapat av itgelradio och inte av, eller tillsammans med, Poddtoppen.